Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“ОНОЛЫН ЦУВРАЛ СЕМИНАР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2025-06-06
704

Шинжээч, мэргэжилтнүүдэд шинжлэх ухааны онол болон практикийн мэдлэг олгох,  алба хаагчдын хийсэн судалгааны ажлын үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, цаашид хамтарсан судалгаа, шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Онолын семинар-2025” хэлэлцүүлгийн хүрээнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга бөгөөд Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн дарга, доктор (Ph.D), цагдаагийн хошууч М.Түмэннаст "Гарын үсэг магадлах шинжилгээ: Онол, арга зүй" сэдэвт судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүллээ.

Алба хаагчдад шинжлэн магадлах ухаан болон хүний физиологид тулгуурлан гарын үсэг бүрэлдэх, төлөвших, өөрчлөгдөх зүй тогтлын талаар тайлбарлаж, тэдгээрийн шалтгаант холбоонд үндэслэн гарын үсэг магадлах шинжилгээг шинжилгээний бие даасан төрөл болох мөн чанарын тухай мэдлэг олгосон онолын ач холбогдолтой хэлэлцүүлэг боллоо.

 

Эхлэлд очих