СЭЛЭНГЭ АЙМАГТ АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Санхүү, хангамжийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Саранчимэг 2025 оны 06 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст ажиллаж, хэлтсийн үйл ажиллагаа, алба хаагчдын ажлын байрны орчин нөхцөлтэй танилцаж, санал хүсэлтийг сонслоо.
Мөн тус хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Төгөлдөр цэргийн алба хаасан хугацааны тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлөгдөж, хэлтсийн даргаар цагдаагийн хошууч О.Мөнхбаяр томилогдож байгаатай холбогдуулан дарга нарын ажлыг хүлээлцэж ажиллалаа.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хамт олны ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан цагдаагийн дэд хурандаа У.Төгөлдөр таны цаашдын амьдралд сайн, сайхан бүхнийг хүсье.

