Эхлэл

Мэдээ

Танилцуулга

Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа алба хаагчид Нийгмийн даатгалын шинэчлэн батлагдсан багц хуулийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэл олгосон үр дүнтэй сургалт боллоо
2023-11-15
268

Нийгмийн даатгалын багц хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийн талаар сургалтыг танхим, цахим хосолсон хэлбэрээр 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын мэргэжилтэн Б.Баянжаргалыг урьж, зохион байгууллаа.

Сургалтад Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа нэгжийн нийт 225 алба хаагчид хамрагдаж Нийгмийн даатгалын шинэчлэн батлагдсан багц хуулийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэл олгосон үр дүнтэй сургалт боллоо.

Эхлэлд очих