Эхлэл

Мэдээ

Танилцуулга

СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-29
686

Шүүх шинжилгээний байгууллагын 2025 оны сургалтын төлөвлөгөөний хүрээнд газар, төв, хэлтсийн дарга, нягтлан бодогч нарыг чадавхжуулах сургалт, зөвлөгөөнийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөнийг Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр нээж, хэлсэн үгэндээ Та бүгд мэргэжил мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэн суралцаж, санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгах, давтан гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг онцолсон.

Тус арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын шинжээч Б.Болормааг урьж “Санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагаа, төсвийн төлөвлөлт, хөрөнгийн хөдлөлтэй холбоотой анхаарах асуудал” сэдвээр зөвлөмж өгч, мөн зочин илтгэгч нар байгууллагын хөгжил, соёл, багийн менежмент, харилцааны ур чадвар, гүйцэтгэлийн тайлан, үр дүнг үнэлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Эхлэлд очих