Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАГАЖ ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭН АВЛАА
2025-05-20
443

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр хүний бэлгийн эрх чөлөө, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн нотлох баримт дээр үлдсэн эр бэлгийн эс, үрийн шингэнийг ялган авахад шаардлагатай “Eppendorf Mixmate” маркийн төхөөрөмж, багаж хэрэгслийг өнөөдөр /2025.05.20/ хүлээн авлаа.

Энэхүү өндөр хурдны дэвшилтэд төхөөрөмж, багаж хэрэгслийг ашигласнаар ДНХ-ийн шинжилгээний чанар, үр дүн дээшилж, шинжилгээний үе шатыг багасгаж, түргэн хугацаанд шинжилгээг хийхээс гадна гэмт хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эхлэлд очих