ЭХ ОРОНЧДЫН МӨНХ НОГООН ТӨГӨЛД МОД ТАРИЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-аас зохион байгуулсан 2025 оны хаврын мод тарих арга хэмжээнд Шүүх шинжилгээний ерөнхий газрын хамт олон нэгдэж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчидтай хамтран 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн “Эх орончдын мөнх ногоон төгөл”-д нарс, гацуур, шинэс, үхрийн нүд, голтбор, агч зэрэг 6 төрөл зүйлийн 700 гаруй мод тарилаа.
“Эх орончдын мөнх ногоон төгөл”-д 2023 оноос эхлэн 7 төрөл, зүйлийн 3490 гаруй мод бут, сөөгийг тарьж ургуулж байгаа бөгөөд цаашид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хүндэтгэлийн цогцолборыг бүтээж, урлаг, соёл, амралт, зугаалгын төв болгох юм.





