Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“ОНОЛЫН ЦУВРАЛ СЕМИНАР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-16
606

Шинжээч, мэргэжилтнүүдэд шинжлэх ухааны онол, практикийн мэдлэг олгох, судалгааны ажлын үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, цаашид хамтарсан судалгаа, шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Онолын семинар-2025” цуврал хэлэлцүүлгийн хүрээнд Криминалистикийн шинжилгээний газраас “Сиднейн тунхаглалын үзэл баримтлал” сэдэвт судалгааны ажлын үр дүнг алба хаагчдын дунд хэлэлцүүллээ.

Алба хаагчдад шүүх шинжилгээний орчин үеийн онол, үзэл баримтлал, олон улсын чиг хандлагыг таниулах, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг судлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ашиглах талаар мэдээлэл өгсөн ач холбогдолтой хэлэлцүүлэг боллоо.

Эхлэлд очих