ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО
Дотоод хэргийн их сургуулийн “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулиас Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд ахлагч бүрэлдэхүүний үүрэг, оролцоо, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг онолын болон практик талаас нь судалгаа хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, ахлагч бүрэлдэхүүний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, шинэ санал, санаачилгыг дэмжих зорилгоор 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан “Хууль сахиулах үйл ажиллагаанд ахлагч бүрэлдэхүүний үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тус газрын Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Одмаа, мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Ижилцэцэг, цагдаагийн дэслэгч У.Анун нар оролцож “Шүүх шинжилгээний байгууллагын ахлагч бүрэлдэхүүний ажлын байран дээр хөгжих боломж” сэдвээр амжилттай илтгэл хэлэлцүүлэн, “Гутгаар байр” эзэллээ.
Та бүхний цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт хүсье.



