Шүүх шинжилгээний тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд зохион байгуулж, зөвлөлийн бүрэлдэхүүнд үйл ажиллагааны журмыг танилцуулж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо
Шүүх шинжилгээний тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан зарим төрлийн шинжилгээг эрх бүхий бусад этгээдээр хийлгэх эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд тус хуулийн 11 дүгээр зүйлд тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллах талаар тусгагдсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/349 дугаар тушаалаар дээрх орон тооны бус зөвлөл байгуулагдсан. Энэхүү зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд зохион байгуулж, зөвлөлийн бүрэлдэхүүнд үйл ажиллагааны журмыг танилцуулж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.


