ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР ГУТГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ажилтан, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх нэгдсэн сургалт-2025” амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтын хүрээнд зохион байгуулагдсан спортын 4 төрөлт тэмцээний Шатрын төрөлд Шүүх шинжилгээний ерөнхий газрын Санхүү, хангамжийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч Б.Тулга, Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газрын шуурхай удирдлагын зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Ганболд, Инженер-техникийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Л.Хишигжаргал, Эдийн засгийн шинжилгээний газрын Санхүү, бүртгэлийн шинжилгээний хэсгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Оюунгэрэл нар Тэргүүн байр, Ширээний теннисний эмэгтэйчүүдийн төрөлд Захиргаа, удирдлагын газрын архивын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Туяацэцэг, эрэгтэйчүүдийн төрөлд Физикийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Б.Давааням нар Дэд байр эзэллээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын баг тамирчид багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарч, 2026 онд тус нэгдсэн сургалтыг зохион байгуулахаар шилжин явах цомыг хүлээн авлаа.
Амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсье.





