Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН “АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫН БИЕ БЯЛДРЫГ ХӨГЖҮҮЛЭХ 2025 ОНЫ НЭГДСЭН СУРГАЛТ” ЭХЭЛЛЭЭ
2025-05-10
566

Энэ удаагийн сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна.

Нэгдсэн сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа, Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г. Эрдэнэбулган, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл болон харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Нэгдсэн сургалтад 13 агентлаг, байгууллагын нийт 600 гаруй ажилтан, алба хаагчид шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөг гэсэн 4 төрөлт спортоор өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.

Сургалтад Шүүх шинжилгээний ерөнхий газрын 48 алба хаагч оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

Баг, тамирчдад амжилт хүсье.

Эхлэлд очих