Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО
2025-05-09
391
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эмч, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, төлөвшүүлэх, үр дүнг хэлэлцүүлэх, практикт нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Эрдмийн чуулган-2025” эрдэм шинжилгээний хуралд Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Н.Туяа, Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн сэтгэцийн эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Отгонжаргал, сэтгэцийн эмч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхнаран нар “Хар тамхи, мансууруулах бодисын судалгаа” сэдвээр “Ханан илтгэл” төрөлд амжилттай оролцож, “Дэд байр” эзэллээ.
Та бүхний цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт хүсье.


