ШИНЖЭЭЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН "ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ СУРГАЛТ"-ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАХ ИРГЭНД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
Бүртгүүлэгчид тавих ерөнхий шаардлага:
(Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг)
1. Монгол Улсын иргэн байх;
2. Мэргэжлээрээ 10, түүнээс дээш ажилласан туршлагатай байх;
3. Мэргэжил, мэргэшлийн зэрэг, цолтой байх;
4. Сэтгэц, зан үйлийн эмгэггүй байх;
5. Ял шийтгэлгүй байх;
6. Тусгай мэдлэг эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх.
Бүрдүүлэх бичиг баримт:
(Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн санг нийтэд танилцуулах журам”-ын 2.3 дахь хэсэг)
1. Өргөдөл; (шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн)
2. Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-Mongolia цахим системээс авах);
3. Төрийн албан хаагчийн анкет;
4. Ажлын байрны тодорхойлолт;
5. Мэргэжлээрээ 10, түүнээс дээш жил ажилласан тухай нотломж;
6. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжил, мэргэшлийн үнэмлэх эх хувиараа, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (E-Mongolia цахим системээс авах);
7. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх сүүлийн 10 жилийн тодорхойлолт (E-Mongolia цахим системээс авах);
8. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, байгаа эсэх тодорхойлолт (E-Mongolia цахим системээс авах);
9. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тодорхойлолт (СЭМҮТ-өөс авах);
10. 3*4 хэмжээтэй цээж зураг 2 хувь.
Холбогдох утасны дугаар: 266345, 9811-4437, 9905-9271
