Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ОРХОН АЙМАГТ АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА
2025-05-05
585

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяраар ахлуулсан бүрэлдэхүүн 2025 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст ажиллаж, хэлтсийн үйл ажиллагаа, алба хаагчдын ажлын байрны орчин нөхцөлтэй танилцлаа.

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс нь 2024 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар албаны байранд хэсэгчилсэн засвар үйлчилгээ хийж, орчин үеийн чиг хандлага бүхий шийдэл, зохион байгуулалттай болгон алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан байна.

Мөн тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Оюунбаяр цэргийн алба хаасан хугацааны тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлөгдөж, тус хэлтсийн даргаар цагдаагийн хошууч А.Ганбаяр дэвшин томилогдож байгаатай холбогдуулан дарга нарын ажлыг хүлээлцэж ажиллалаа.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хамт олны ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан цагдаагийн хурандаа Ш.Оюунбаяр таны цаашдын амьдралд сайн, сайхан бүхнийг хүсье.

 

Эхлэлд очих