Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ОРОН НУТАГТ АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА
2025-05-05
490

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяраар ахлуулсан бүрэлдэхүүн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар  сарын 02-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төв болон Орхон, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлуудтай биечлэн танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсож, байгууллагаас хэрэгжүүлсэн онцлох ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж ажиллалаа.

Мөн Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн байрны засвар, үйлчилгээ, шинээр байгуулсан Автотехникийн шинжилгээний лабораторийн үйл ажиллагаа, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн барилгын явц, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах ажлын хүрээнд авсан газартай танилцаж, нэгжийн дарга нарт үүрэг, ажлын чиглэл өглөө.

Эхлэлд очих