MNS/ISO 17025:2018 СТАНДАРТЫН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ АВЛАА
Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/104 дүгээр тушаалаар тус газрын цахим технологи, инженер-техник, автотехник, ДНХ, хими, физик, биологи, гарын мөр, мөр судлал, бичиг баримт, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ зэрэг 12 шинжилгээний лабораторийг ISO/IEC 17025:2017 (ISO/IEC 17025:2018) стандартын шаардлагыг хангасан хэмээн үнэлж, тус тусын итгэмжлэлийн хүрээнд сорилт гүйцэтгүүлэхээр итгэмжлэн, “Итгэмжлэлийн гэрчилгээ” олголоо.
Итгэмжлэлийн үр дүнд Шүүх шинжилгээний тухай хуулийн хэрэгжилт хангагдаж, шинжилгээний үр дүн, шинжээчийн дүгнэлт “APAC” буюу Ази, Номхон далайн бүсийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын 69 гишүүн орнууд болон “ILAC” олон улсын лабораторийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын 155 гишүүн орнуудад хүлээн зөвшөөрөгдөх юм.
