Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
"ОНОЛЫН ЦУВРАЛ СЕМИНАР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-02
456
Шинжээч, мэргэжилтнүүдэд шинжлэх ухааны онол болон практикийн мэдлэг олгох, алба хаагчдын хийсэн судалгааны ажлын үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, цаашид хамтарсан судалгаа, шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Онолын семинар-2025” хэлэлцүүлэгт Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D), цагдаагийн ахлах дэслэгч С.Дорждэрэм “Монгол орны царцаа, шинэ зүйлийн судалгаа” сэдэвт судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүллээ.
Алба хаагчдад царцааг биологи, экологийн онцлогоор нь бэлчээрийн талхагдал, ургамалшил болон бичил уур амьсгалын өөрчлөлтийн био-индикатор болгон ашиглах боломжийн талаар мэдээлэл өгсөн ач холбогдолтой хэлэлцүүлэг боллоо.


