Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-01
456
Шүүх шинжилгээний байгууллагын нэгдсэн системийн архивын бүрэлдэхүүн хэсгийн хөгжүүлэлтийг хийж дууссантай холбогдуулан “ЮуКом групп” ХХК-ийн ахлах хөгжүүлэгч Ц.Батаа, хөгжүүлэгч Г.Эрдэнэтуяа нарыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр урьж, “Нэгдсэн системийн үндсэн бүтэц, архив, албан хэрэг хөтлөлт, шинжилгээний бүртгэл, бүрдүүлэлтийг цахимаар хүлээн авах, илгээх, хадгалах болон холбогдох бусад шаардлагатай үйлдэл”-ийн талаарх танилцуулга, сургалтыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Үүний үр дүнд байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт болон шинжилгээний бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааг сайжруулж, алба хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.


