Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-04-22
362
Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээч нар 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн алба хаагчдад "Баримт бичиг, гарын үсэг, дүр зургийн хуурамч эсэхийг хэрхэн тогтоох, урьдчилан сэргийлэх" сэдвээр сургалт зохион байгууллаа.
Тус сургалт нь хуурамч гарын үсэг, тамга, тэмдгийг таних, бичиг баримтыг хэсэгчлэн болон бүхэлд нь хуурамчаар үйлдсэн аргууд, мөн хүний гадна дүр төрхийн хувийн шинж тэмдгүүдийн талаар анхан шатны мэдлэг олгосон үр дүнтэй сургалт боллоо.

