Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО
2025-04-24
394

Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Байгууллагын сэтгэл судлал: Хөгжлийн чиг хандлага, арга зүй-2025” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тус газрын Хүний нөөцийн хэлтсийн сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч А.Пүрэвцэрэн зочин илтгэгчээр оролцож, “Шүүх шинжилгээний байгууллагын сэтгэл зүйчийн ажлын онцлог, чиг үүрэг” сэдвээр танилцуулга хийлээ.

Уг эрдэм шинжилгээний хурал нь байгууллагын сэтгэл судлалын өнөөгийн байдал, энэ чиглэлээр хийгдэж  буй судалгаа, шинжилгээний ажил, шинэ бүтээлийг сурталчлан таниулах, ижил чиг үүргийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлсэн үр дүнтэй болж өндөрлөлөө.

 

Эхлэлд очих