ОНОЛЫН ЦУВРАЛ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шинжээч, мэргэжилтнүүдэд шинжлэх ухааны онол болон практикийн мэдлэг олгох, алба хаагчдын хийсэн судалгааны ажлын үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, цаашид хамтарсан судалгаа, шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан “Онолын семинар-2025” хэлэлцүүлэгт Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, дадлагажигч-ажилтан, доктор (Ph.D) Т.Шинэхүү “Өмнөд сибирь ба умард Монголын хээрийн ургамлын функциональ олон янз байдалд уур амьсгал, антропоген хүчин зүйлийн нөлөө” сэдэвт судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүллээ.
Алба хаагчдад уур амьсгал болон антропоген хүчин зүйлийн нөлөөгөөр ургамлын бүлгэмдлийн функциональ төлөв байдлыг үнэлэх, түүний өөрчлөлтийг урьдчилан таамаглах, боломжийг илрүүлэхэд ургамлын экологийн үндсэн асуудлыг шийдвэрлэх онолын ач холбогдолтой хэлэлцүүлэг боллоо.


