Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-04-21
444

Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчид Өвөрхангай аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар болон Байгаль орчны газрын холбогдох алба хаагч, ажилтнуудад 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Хүрээлэн буй орчны шинжээчийн гүйцэтгэх үйл ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Мөн үеэр Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төв болон Архангай, Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн хүрээлэн буй орчны үнэлгээ хариуцсан шинжээч нарын дунд ашигт малтмал хууль бусаар ашигласан хэргийн газрын үзлэгт оролцох, экологийн ул мөр, эд мөрийн баримт илрүүлж, бэхжүүлэх дадлага, сургуулилт хийлээ.

Алба хаагчдын хэргийн газрын үзлэгээр ул мөр, эд мөрийн баримт илрүүлж, бэхжүүлэх, хэмжилт хийх ур чадварыг нэмэгдүүлсэн, шинжилгээний шинэ арга, аргачлалын талаар мэдлэг олгосон үр дүнтэй сургалт боллоо.

Эхлэлд очих