Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИРГЭДЭД ОЙРТЛОО
2025-04-21
481

Шүүх шинжилгээний байгууллагын ажил, үйлчилгээг сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл, чирэгдэлгүй, чанартай үзүүлэх зорилгоор Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Сонгинохайрхан дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэст Шинжээч эмчийг томилон үзлэг, шинжилгээ хийж эхэллээ.

Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Золбоо, Ерөнхий шүүгч Б.Дашдондог, Ерөнхий прокурор Д.Отгонбаяр, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Байдраг нарт шинжилгээний ач холбогдол, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Улмаар дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн улмаас гэмтэж, бэртсэн иргэд хотын төвд ирж эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоолгох шинжилгээг хийлгэж байсан бол харьяа дүүрэгтээ цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэж байна.

Эхлэлд очих