Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-04-16
452

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Мэргэжилтнээр ажиллах стандарт ажлын заавар”, “Хэргийн газраас даавуу, материалын сэмэрдэс илрүүлж бэхжүүлэх нь, түүний ач холбогдол”, “Тээврийн хэрэгсэл болон галт зэвсгийн устгагдсан арлын дугаар сэргээх аргачлал”, “Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгээр ул мөр илрүүлж, бэхжүүлэхэд анхаарах зүйлс” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.

Алба хаагчдын хэргийн газрын үзлэгээр ул мөр, эд мөрийн баримт илрүүлж, бэхжүүлэх ур чадварыг нэмэгдүүлсэн, шинжилгээний шинэ арга, аргачлалын талаар мэдлэг олгосон үр дүнтэй сургалт боллоо.

Эхлэлд очих