Эхлэл

Мэдээ

Танилцуулга

"САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН" ӨНДӨРЛӨЛӨӨ
2025-04-05
376

Алба хаагч, ажилтнуудын дунд зохион байгуулсан “Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээний эрэгтэй төрөлд Шүүх анагаах ухааны шинжилгээний газар I байр, Нийслэлийн шүүх шинжилгээний газар II байр, Криминалистикийн шинжилгээний газар III байр, эмэгтэй төрөлд Нийслэлийн шүүх шинжилгээний газар I байр, Захиргаа, удирдлагын газар, Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төв, Инженер-техникийн шинжилгээний газар, Бүртгэл, мэдээлэл технологийн хэлтсийн хамтарсан баг II байр, Криминалистикийн шинжилгээний газар III байранд шалгарлаа.

Мөн эрэгтэй шилдэг тоглогчоор Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын лаборант, цагдаагийн дэд ахлагч С.Амарсайхан, эмэгтэй шилдэг тоглогчоор Нийслэлийн шүүх шинжилгээний газрын мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Анударь нар тодорлоо.

Нийт тэмцээнд оролцсон баг, тамирчдад баяр хүргэе.

Эхлэлд очих