Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА
2025-04-04
384

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилгоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа.

Энэ үеэр тус байгууллагын зорилт, чиг үүрэг, хүний нөөц, авлигын эсрэг үйл ажиллагаатай холбоотой хийж хэрэгжүүлж буй ажил, хөгжлийн чиг хандлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж, шинжилгээний лабораториудын үйл ажиллагааг танилцуулан, авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр харилцан санал солилцлоо.

 

Эхлэлд очих