Эхлэл

Мэдээ

Танилцуулга

СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-04-01
482

Монгол Улсын Зам, тээврийн яамнаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын газартай хамтран хэрэгжүүлж буй “Тээврийн хэрэгслийн техникийн хяналт үзлэгийг сайжруулах” төслийн хүрээнд  2025 оны 03 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд тус улсад зохион байгуулагдсан “EDR программын ашиглалт” сэдэвт сургалтад  Инженер-техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Г.Цэндсүрэн хамрагдлаа.

Сургалтын үр дүнд EDR, GMD Soft компанийн “MD-video AI” болон KOROAD байгууллагын “Pc-crush” программуудыг ашиглан шинжилгээ хийх арга, аргачлал эзэмшлээ.

Эхлэлд очих