АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд тус улсын засгийн газрын тэтгэлгээр Шүүх шинжилгээний байгууллагын газар, хэлтэс, дүүрэг, орон нутгийн алба хаагчдаас бүрдсэн олон төрөл мэргэжлийн нийт 30 шинжээч, мэргэжилтнүүд энэ оны 03 дугаар сарын 17-ноос 28-ны хооронд тус улсын Шинжлэн магадлахуйн үндэсний их сургууль дээр зохион байгуулагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагаа дахь хиймэл оюун ухаан” сэдэвт сургалтад хамрагдаж, гэрчилгээ гардан авлаа.
Энэхүү сургалтаар алба хаагчид гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах орчин үеийн чиг хандлага, дэвшилтэт арга техникүүдийг судалсны зэрэгцээ олон улсын сайн туршлагаас суралцлаа.
Алба хаагчдыг сургалтад хамруулах боломжийг олгосон Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Атул Малхари Готсурве болон Консулын газрын хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.




