Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
"И-МОНГОЛ АКАДЕМИ" УТҮГ-ЫН ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-03-27
468
“И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Өнөрцэцэг, Сургалтын хэлтсийн дарга В.Лут-Очир нарыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч албан уулзалт хийлээ.
Уулзалтад Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр, холбогдох албан тушаалтнууд оролцож байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийж, цаашдын хамтын ажиллагаа болон тус байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг “E-Mongoliа” цахим системд нэвтрүүлэх, алба хаагчдын мэдээллийн технологийн чадавхыг дээшлүүлэх, туршлага солилцох чиглэлээр санал солилцлоо.


