Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАЛАА
2025-03-27
410
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд орон даяар зохион байгуулагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтад Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид бүрэн хамрагдлаа.
Тус сургуулилтын зарлан мэдээллийн дохиогоор алба хаагчид “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” дүрмийг баримтлан, байгууллагын аюулгүй талбайд цугларсан бөгөөд алба хаагчдад газар хөдлөлтийн аюулын тухай ерөнхий ойлголт өгч, аюулаас урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах зөв дадал хэвшлийг бий болгосон арга хэмжээ боллоо.





