Эхлэл

Мэдээ

Танилцуулга

СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
2025-03-26
428

Оросын Холбооны Улсын Хууль зүйн яамны харьяа Холбооны шүүх эмнэлгийн төвд 2025 оны 03 дугаар сарын 20-ноос 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Сэтгэл зүйн шинжилгээ” сэдэвт сургалтад тус газрын 3 алба хаагч хамрагдаж байна.

Сургалтын үеэр тус улсын Холбооны шүүх эмнэлгийн төвийн үйл ажиллагаа, сэтгэл зүйн шинжилгээний орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, арга аргачлалтай танилцаж, туршлага судалж байна.

Эхлэлд очих