СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Эрүүл Монгол Хүн Үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албатай хамтран “Архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэцийн эмч, сэтгэл зүйч зэрэг 50 гаруй алба хаагч хамрагдсан бөгөөд сургалтыг нээж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны хэлтсийн дарга, хурандаа Б.Одмандах үг хэлж, ач холбогдол, онцлогийн талаар мэдээлэл өглөө.
Сургалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, анагаах ухааны доктор, клиникийн профессор Н.Дэмидмаа “Миннесота сэтгэл заслын хөтөлбөр”, Сэтгэц-Нийгмийн сэргээн засах төвийн зохицуулагч Б.Түмэндэмбэрэл “Донтох эмгэгтэй хүнд үзүүлэх сэтгэц-нийгмийн сэргээн засах үйлчилгээ”, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч Г.Алтанзул “Танин мэдэхүйн зан үйлийн сэтгэл заслын эмчилгээ” сэдвээр тус тус мэдээлэл хийж, харилцан туршлага солилцсон үр дүнтэй сургалт боллоо.





