Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
2025-03-19
401
Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Шүүх шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл (МОН-22)”-ийн хүрээнд Шүүх анагаах ухааны шинжилгээний газар, хэлтэс болон орон нутгийн шүүх шинжилгээний нэгжийн 10 шинжээч эмч тус улсын Сөүлийн их сургуулийн Шүүх эмнэлгийн хүрээлэнд 2 дугаар ээлжийн сургалтад хамрагдаж байна.
Сургалтын үеэр тус улсын Үндэсний шүүх шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаа, шүүх анагаах ухааны шинжилгээний орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж, арга аргачлалтай танилцаж, судалгааны чиглэлээр санал солилцон, туршлага судалж байна.


