Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД АЛБА ХААГЧИД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО
2025-03-19
368

Оросын Холбооны Улсын Иркутск хотын Анагаах Ухааны Их Сургууль дээр 2025 оны 03 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Шүүх эмнэлгийн шинжилгээний орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд тус газрын Чанарын баталгаажуулалтын хэлтсийн чанарын менежер Б.Ариунзул, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч С.Эрдэнэцэцэг нар оролцлоо.

Тус хурлаар шүүх анагаах ухаан, эмгэг судлал, шүүх сэтгэц, шүүх химийн чиглэлээр орчин үеийн судалгааны үр дүн, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэж, шүүх эмнэлгийн шинжилгээний төвийн дэвшилтэт зохион байгуулалт, 3D хэмжил зүйн программ ашиглах зэрэг сайн туршлагыг хуваалцсан үр дүнтэй хурал боллоо. 

Мөн алба хаагчид “Амиа хорлосон тохиолдлуудын өнчин тархины морфолог өөрчлөлтийг хэмжил зүйн 3D программ ашиглан судалсан дүн” сэдэвт илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ.

Эхлэлд очих