ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жил, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан алба хаагч, ахмад ажилтан нарт Төрийн дээд одон, медаль, Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагнал болон цагдаагийн цол гардуулж, Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийн тангараг өргүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 2, “Цэргийн гавьяаны одон”-гоор 4, “Алтан гадас одон”-гоор 2, “Цэргийн хүндэт медаль”-иар 7, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 4, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан хүндэт тэмдэг”-ээр 3, “Цагдаагийн алдар хүндэт тэмдэг”-ээр 7, “Хүндэт жуух бичиг”-ээр 11, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цолоор 2, цагдаагийн дэд ахлагч цолоор 6 алба хаагч шагнагдсаныг Шүүх шинжилгээний ерөнхий газрын төв байранд гардуулан өглөө.
Нийт шагнагдсан алба хаагч, ахмад ажилтан Та бүхэнд баяр хүргэе.







