Эхлэл

Мэдээ

Танилцуулга

МОНГОЛ УЛСЫН "ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН" ЦОЛ ХҮРТЛЭЭ
2025-03-18
537

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар зарлигаар Шүүх шинжилгээний байгууллагын ахмад ажилтан, биологийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Төмөр-Очирын Оюунбат “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ.

Тэрээр 1978 онд Монгол Улсын Цагдан сэргийлэх газрын харьяанд анхны Биологийн шинжилгээний лабораторийг байгуулах ажил үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан нь одоогийн Байгалийн ухааны шинжилгээний газрын үндэс суурийн эхлэл болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Өөрийн эзэмшсэн ажил мэргэжлийн эзэн нь байж, үр бүтээл гарган амжилтад хүрсэн биологийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Т.Оюунбатад Төрийн дээд шагнал хүртсэн явдалд халуун баяр хүргэж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Эхлэлд очих