Эхлэл

Мэдээ

Танилцуулга

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-01-10
365

“Чингис хаан” олон улсын агаарын замын боомтод улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг Хилийн цэргийн 0218 дугаар ангийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Шүүх шинжилгээний байгууллагаас “Хуурамч бичиг баримт илрүүлэх” чиглэлээр сургалт зохион байгуулсан бөгөөд шүүх шинжилгээний лабораториудын үйл ажиллагааг танилцуулан, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан туршлага солилцлоо.

"Бичиг баримт, мөнгөн тэмдэгтэд хийх шинжилгээ“ сэдэвт сургалтыг НШШГ-ын КШХ-ийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ж.Пүрэвсүрэн, “Гарын үсэг, тамга тэмдгийн шинжилгээ” сэдэвт сургалтыг НШШГ-ын КШХ-ийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Г.Хулан, “Дүр төрхийн шинжилгээ” сэдэвт сургалтыг ШШЕГ-ын Инженер-техникийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Г.Ганзориг нар орсон.

Эхлэлд очих