Эхлэл

Мэдээ

Танилцуулга

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
2025-03-18
351

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд тус улсын засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр Шүүх шинжилгээний байгууллагын газар, хэлтэс, дүүрэг, орон нутгийн алба хаагчдаас бүрдсэн олон төрөл мэргэжлийн нийт 30 шинжээч, мэргэжилтнүүд энэ оны 3 дугаар сарын 15-наас эхлэн БНЭУ-ын Шинжлэн магадлахуйн их сургууль дээр зохион байгуулагдаж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагаа дахь хиймэл оюун ухаан” сэдэвт сургалтад хамрагдаж эхэллээ.

Энэхүү сургалтаар алба хаагчид гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах орчин үеийн чиг хандлага, дэвшилтэт арга техникүүдийг судлахын зэрэгцээ олон улсын туршлагаас суралцахаар төлөвлөгдсөн байна.

Эхлэлд очих