Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
"БИДНИЙ НӨХӨРЛӨЛ ТЭМЦЭЭН"-Д ОРОЛЦЛОО
2025-03-14
333
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд 2025 оны 03 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Бидний нөхөрлөл тэмцээн”-д тус байгууллагын баг, тамирчид амжилттай оролцлоо.
Тэмцээн нь “Буудлага”, “Волейбол”, “Биллиард” гэсэн спортын гурван төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд тус газрын Чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Төгөлдөр “Карабин бууны төрөлд” I байр эзэллээ.
Баг, тамирчдад баяр хүргэе.







