Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ АКАДЕМИЙН 77 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА, УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2025-02-26
300

Америкийн Нэгдсэн Улсын Шүүх шинжилгээний академи (AAFS)-ийн 77 дахь удаагийн чуулга, уулзалт тус улсын Балтимор хотын Convention center-д 2025 оны 02 дугаар сарын 17-ноос 22-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдлаа.

Чуулга, уулзалтад 59 орны шүүх шинжилгээний байгууллагын 2000 гаруй шинжээч, эрдэмтэн, судлаачид оролцсон бөгөөд тус газраас Санхүү, хангамжийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Саранчимэг, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Төрбат, Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, доктор (Ph.D), цагдаагийн дэслэгч Г.Мөнхчулуун нар оролцож, "Технологи: Хөгжил дэвшлийг хурдасгах уу, эсвэл хяналт дарангуйллыг нэмэгдүүлэх үү?" сэдвийн хүрээнд шүүх шинжилгээний салбарт хиймэл оюун ухаан, автоматжуулалт, өгөгдөл боловсруулах дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх боломж, үр нөлөө, эрх зүй, ёс зүйн сорилтуудын талаар туршлага хуваалцсан.

Эхлэлд очих