Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ШИНЖЭЭЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО
2025-02-14
519

Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/349 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл”-ийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг үндэслэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын тушаалаар нийт 52 иргэнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, хувийн дугаар бүхий тэмдэг, дүгнэлтийн маягт, сургалтын гэрчилгээ хүлээлгэн өгөх арга хэмжээг өнөөдөр /2025.02.14/ зохион байгууллаа.

Эхлэлд очих