Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ШИНЖИЛГЭЭНИЙ БАГАЖ, ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭН АВЛАА
2025-02-13
355

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх бактериологийн шинжилгээний лаборатори нь Realtime PCR, ДНХ ялгах аппаратыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байгаа бөгөөд өнөөдөр /2025.02.13/ шинжилгээ хийхэд хэрэглэгдэх 6 нэр төрлийн багаж, хэрэгслийг хүлээн авлаа.

Тус лаборатори нь бэлгийн замын 5 төрлийн халдварт өвчнийг илрүүлэх шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг байсан бол бэлгийн замаар дамжих 17 төрлийн халдварт өвчнийг илрүүлж, халдварын үе шат, архаг, цочмог аль нь болох, халдварын эх үүсвэр зэргийг бүрэн тогтоох боломжтой болсон.

Эхлэлд очих