Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУД ТУС БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2025-02-06
396

Mонгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамны Цагдаагийн атташе Нокүра Казүхиро, Консулын газрын ахлах ажилтан Н.Энхболд нарыг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр, холбогдох албан тушаалтнуудын хамт оролцож байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийж, цаашдын хамтын ажиллагаа болон шинжээч мэргэжилтэнгүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтад хамруулах, туршлага солилцох боломжийн талаар санал солилцлоо.

Эхлэлд очих