Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА
2025-02-05
374

Шүүх шинжилгээний байгууллага нь 2025 онд “Байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцийг бүрдүүлэх”, “Олон улсын стандартыг төлөвшүүлж, магадлан итгэмжлэгдсэн лабораторид үзлэг, шинжилгээ хийх, хэргийн газрын үзлэг, шинжилгээний чанар, үр дүнг сайжруулах”, “Цахим шилжилтийг эрчимжүүлж, хиймэл оюун ухаан ашиглах” зорилтыг дэвшүүлэн, хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээгээ тодорхойлж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат газар, төв, хэлтсийн дарга нар болон Бүсийн шүүх шинжилгээний төв, аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн дарга нарын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шинжлэх ухааны баталгаа болсон Та бүхэнд ажлын амжилт хүсье.

 

Эхлэлд очих