Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ЯПОН УЛСЫН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2025-02-05
421

Тус газрын Эрдэмтэн нарийн бичгийн дарга бөгөөд Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн дарга, доктор (Ph.D), цагдаагийн хошууч М.Түмэннаст, Захиргаа, удирдлагын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Амар, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Тэнүүн нар энэ оны 2025 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Япон Улсын Цагдаагийн ерөнхий газарт албан томилолтоор ажиллалаа. 

Албан томилолтын хүрээнд Япон улсын Цагдаагийн ерөнхий газрын Олон Улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга, туслах комиссар Ямада Мичиака, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дэд дарга Сайто Ясунори, ахлах байцаагч Араи Юсуки нартай уулзалт хийж, тус газрын Шинжлэх ухааны Үндэсний хүрээлэнтэй цаашид хамтран ажиллаж, алба хаагчдыг “Байгууллагын менежмент” (цагдаагийн ахлах офицеруудад зориулсан), “Олон нийттэй харилцах бодлого”, “Эрүүгийн адилтгал”, “Цахим гэмт хэргийн эсрэг авах хариу арга хэмжээ”, “Мансууруулах бодисын эсрэг хяналт” сэдэвт мэргэжлийн сургалтад хамруулах чиглэлээр харилцан ярилцаж, санал солилцлоо.

Эхлэлд очих