Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЛЭЭ
2025-01-31
389

Америкийн Нэгдсэн Улсаас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрт шүүх шинжилгээний байгууллага нь тогтмол хамрагдан, тус улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гал түймрийн улмаас олон хүний амь нас эрсдэж, нөхөж баршгүй хүнд гарз учирсанд байгууллага, алба хаагчдын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийллээ.  

Тус газрын алба хаагчдын санаачилгаар хандивын аяныг өрнүүлж, цугларсан хандивыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр, Эрдэмтэн нарийн бичгийн дарга бөгөөд Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн дарга, доктор (Ph.D), цагдаагийн хошууч М.Түмэннаст нар Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өглөө.

Америкийн Нэгдсэн Улсын ард иргэд гал түймрийн гамшгийг амжилттай даван туулж, хурдан хугацаанд нөхцөл байдал хэвийн болно гэдэгт итгэж байна.

Эхлэлд очих