Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧДАД ЦОЛ ОЛГОЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2023-12-28
474

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Шүүх шинжилгээний байгууллагад шинээр томилогдсон алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн цол гардуулж, “Шинжилгээний байгууллагын алба хаагчийн тангараг” өргүүлэх ажлыг зохион байгууллаа. 

Тухайлбал Санхүү, хангамжийн газрын нярав Э.Энхтүвшин, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн шинжээч М.Сүхбат, мөн газрын Сонгинохайрхан дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн хэргийн газрын үзлэгийн мэргэжилтэн Б.Баттүшиг, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн хэргийн газрын үзлэгийн мэргэжилтэн М.Батсайхан, жолооч Х.Эрхэмбаяр, Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн гарын хээний санч Э.Саруул, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн хэргийн газрын үзлэгийн мэргэжилтэн Т.Номин-Эрдэнэ нарыг ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж “Цагдаагийн дэд ахлагч” цол олгосон байна.

Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны “Жуух бичиг”-ээр Криминалистикийн шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батбилэг, Шинжлэх ухааны Академийн “Хүндэт жуух бичиг”-ээр Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Эрдэнэжаргал нар тус тус шагнагдлаа. 

Нийт цол олгогдож, шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Эхлэлд очих