Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ХАННС ЗАЙДЕЛИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН ФЕЛИКС ГЛЕНК ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
2023-12-21
391

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс ГЛЕНК, төслийн менежер Б.Үнэнбаярын хамт 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны хүрээнд зарим төрлийн шинжилгээнд ашиглагдах техник хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө.

Тухайлбал, ДНХ-ийн шинжилгээний лабораторид яснаас ДНХ ялгах шинжилгээний дээж бэлтгэх үйл явцыг хялбарчлах ясны хөрөө, дрилл, хамгаалалтын төмөр бээлий, галт зэвсгийн бүртгэлд ашиглагдах “Acetech AC6000 mk3” маркийн хийн бууны кинетик энергийг хэмжигч хэрэгсэл зэргийг холбогдох шинжилгээний лабораториудад ашиглах боломжтой байна.

Эхлэлд очих