Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ОРОН ТООНЫ БУС ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-12-25
350
Шүүх шинжилгээний төв байгууллагын дэргэдэх Орон тооны бус Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Тус хуралдаанаар “Шүүх-Эдийн засгийн шинжилгээний онолын удиртгал”, “Цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой холбоотой хэрэг маргаанд шинжилгээ хийх арга зүй” сэдэвт гарын авлага, “Галт зэвсэг, сум, хэрэгслийн загварын эмхэтгэл” сэдэвт 8 цуврал эмхэтгэл, “Шүүх шинжилгээ хийх үйл ажиллагааны стандарт”-ын төслийг тус тус хянан хэлэлцэж, гишүүдээс холбогдох чиглэлээр санал, зөвлөмжөө өгсөн үр дүнтэй хуралдаан болж өндөрлөлөө.








