Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО
2024-12-21
390

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсэд хамаарах Хонконг хотод 2024 оны 12 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хууль зүйн төсөөлөл 2024” сэдэвт Олон улсын хуралд Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Орхонсэлэнгэ, Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Хишигбаяр, Криминалистикийн шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батбилэг, Бүртгэл, мэдээлэл технологийн хэлтсийн мэдээллийн сангийн инженер, цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.

Хуралд АНУ, ХБНГУ, Австрали, Их Британи, БНЭУ-ын багш, доктор, профессор, мэргэжилтнүүд оролцож, “Олон улс дахь хууль ба хиймэл оюун ухаан”, “Жендэрийн эрх тэгш байдал ба арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхалт”, “Түүх соёл-хууль эрх зүй” сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна. 

 

Эхлэлд очих